Эрсдлийн удирдлага

ГААЛИЙН ХЯНАЛТ ТӨЛӨВ

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Эрсдэлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ.

ГТЕГ-ын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу:

5.8.1.Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийнэ.

5.8.2.Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийнэ.

5.8.3.Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүйгээр мэдүүлсэн горимд байршуулна.

“ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ТОГТООХ АРГАЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна.

Нэг талаас, гаалийн байгууллага, нөгөө талаас гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцож байна. Гаалийн байгууллагын зүгээс хуулийг сахиулна, харин гадаад худалдаанд оролцогч хуулийг сахих үүрэгтэй.

ГЕГ-ын даргын 2014 оны А/151 тушаалаар батлагдсан “Гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тогтоох аргачлал”-ын дагуу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахилтын түвшингээр нь 4 ангилна:

1.Хууль сахилт маш сайн: Хууль сахилт маш сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын гадаад худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ авна

2.Хууль сахилт сайн: Хууль сахилт сайн гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, дэмжих арга хэмжээ авна.

3.Хууль сахилт дунд: Хууль сахилт дунд гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдыг хууль сахихад чиглүүлэх, туслах ажиллагаа явуулна.

4.Хууль сахилт муу: Хууль сахилт муу гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдод хариуцлага хүлээлгэж, гаалийн эрх зүйн актыг сурталчлан таниулах, сургалтад хамруулах замаар хууль сахилтыг дээшлүүлнэ.

Хууль сахилтын түвшинг тодорхойлуулах ААН-д тавигдах шаардлага:

-Сүүлийн 3 жил гадаад худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулсан байх;

-Албан ёсны бүртгэл хаяг дээрээ 2 жилээс доошгүй хугацаанд байгаа эсэх;

-Гадаад худалдаа, гаалийн асуудал хариуцсан нэгж, ажилтантай байх;

-Албан ёсны цахим хаяг, утастай байх;

Хууль сахилтын түвшинг тодорхойлсны ач холбогдол:

-Гаалийн хяналт, шалгалтад хамрагдах хувь хэмжээ багасна.

-Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг, хугацаа багасна.

-Гааль, бизнесийн түншлэл бэхжинэ.

-Гаалийн холбогдолтой шинэ хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээж авна.

 ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ /AUTHORIZED ECONOMIC OPERATOR/

ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх юм.
Тус хөтөлбөрийн онцлог бол гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжийн хувьд сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэх хөтөлбөр юм.  Энэхүү хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэн оролцдог экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, тээвэр зууч, гаалийн зуучлагч, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гэсэн 6 төрлийг хамрах юм.
Олон улсын стандарт: Итгэмжлэгдсэн хуулийн этгээд /ДГБ-ын Киото конвенц/, итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор /ДГБ-ын багц стандарт/, итгэмжлэгдсэн оператор /ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/.
Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр гэдэг нь гаалийн байгууллага, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, хангасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, харилцан итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа юм.
Дараах үндсэн 4 шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгоно.
1.    Хууль сахилтын түвшин сайн гэж тогтоогдсон байх;
2.    Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дотоод хяналт сайн байх;
3.    Санхүүгийн чадавхитай байх;
4.    Тогтоосон хэмжээний аюулгүй байдлын стандартыг хэлбэрэлтгүй сахих.

Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид дараах хөнгөлөлт үзүүлнэ:

  • Гаалийн бүрдүүлэлтийг нэн тэргүүн ээлжинд, дараалал харгалзахгүй хийнэ.
  • Гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө барааг эзэнд нь олгох;
  •  мэдүүлсэн барааг эзэмшигчийн өөрийн байр, агуулах, талбайд түр хугацаагаар хадгалах;
  • Нийт гаалийн бүрдүүлэлтийн 90 хүртэлх хувийг бичиг баримтын болон бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
  • Гаалийн зуучлагчийн, төлбөрийн, цаасгүй бүрдүүлэлтийн системийг ашиглах эрх олгох;
  • Гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах;
  • Гаалийн хууль тогтоомжийн болон гаалийн асуудлаар үүссэн аливаа асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий гаалийн улсын байцаагчийг гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан томилох;
  • Гаалийн байгууллагаас холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, олон улсын шилдэг туршлагын талаархи мэдээллийг хүргүүлэх;
  • Итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн талаар олон нийтэд найдвартай, аюулгүй худалдааны түншээр сурталчлах;
  • Гаалийн бүрдүүлэлтийг барааны байршлаас үл хамааран дурын гаалийн байгууллагад хийлгэх;
  • Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан оронд хөнгөлөлт эдлэх. Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
  • ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.
  • Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.
  • Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.
  • Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.

Хууль тогтоомж

Хууль тогтоомжийн нэр Батлагдсан огноо