Сургалт

image

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, дэслэгч Г.Гантулга 2019 оны 03-р сарын 28-ны өдөр Монгол улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд тавих хяналт, гадаад дотоод нөхцөл байдал болон орон нутгийн нөхцөл байдлын талаар ойлголт авсан.

2019-03-26 11:56:17 Дэлгэрэнгүй

image

Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл сургалт судалгааны төвд 2019 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулсан танхимын сургалтаар гаалийн байгууллагын зөрчил хариуцсан албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, дээрх төрлийн гэмт хэрэг,  зөрчлийг эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх практик дадлага хийсэн.

2019-03-26 11:46:51 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд 2019 оны 03-р сарын 01-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зохион байгуулсан сургалтанд тус газрын нийт 4 улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нар хамрагдсан.

2019-03-04 14:05:23 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус газрын сургалтын танхим зохион байгуулсан. 
Сургалтыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийв. Тэтгэврийн байцаагч Э.Болормаа, Орлого шимтгэлийн тасгийн байцаагч Г.Алдармаа, Хуулийн зөвлөх, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар сургалтыг удирдан явуулсан байна.

2018-12-10 14:20:12 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн импорлогч Аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалтыг зохион байгуулсан.

2018-05-18 17:06:34 Дэлгэрэнгүй

image

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдал, шинээр гарч буй сэтгэцэд нөлөөлөх бодисууд, тэдгээрийг таньж илрүүлэх, үзлэг шалгалт хийхэд анхаарах асуудлуудаар мэдээлэл, сургалт хийлээ. 

2018-05-18 17:02:31 Дэлгэрэнгүй

image

Гаалийн байгууллагын 2018 оны “Жендэрын эрх тэгш байдлыг хангах” чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний дагуу Хүний Эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь салбарт хүсэлт гаргасны дагуу тус салбарын мэргэжилтэн Э.Болормаа 05-р сарын 16-ны өдөр “Жендэр ба хүний эрх” сэдвийн хүрээнд нийт ажилчдад сургалтыг хийлээ.

2018-05-18 16:59:02 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар хамтран гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтуудын талаар,  гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйлс,  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед ажиллах ажилтан, ажиллагсдын бэлтгэл, бэлэн байдал сонор сэрэмжийг дээшлүүлэх, техникийн холбогдолтой ослын үед ажилтан, албан хаагчдыг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлж

2018-04-16 14:55:22 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт  ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ  ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АРГАЧИЛСАН  ЗААВАР” шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Яндаг ажлын байрны сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09:00 цагт зохион байгуулсан. Сургалтанд тус газрын нийт 14 ГУБ хамрагдсан.

2018-02-08 10:16:16 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчлах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны хүрээнд ажлын хэсгээс Дархан-уул аймаг дахь гаалийн газрын сургалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:30 -11:00 цагийн хооронд сургалтыг зохион байгуулсан.

2017-11-17 16:35:48 Дэлгэрэнгүй