Хяналтын бүс

Дархан төмөрлөгийн үйлдвэр Дархан хяналтын бүс

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ны “Дархан төмөрлөгийн үйлдвэр Дархан гаалийн хяналтын бүс нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8-р сарын 31-ний өдрийн А/212 тоот тушаалаар төмрийн хүдэр, баяжмал ачиж, буулгах зориулалтын 11,05 га талбайд зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/169 тоот тушаалаар хяналтын бүсийн хугацааг 3 жилээр сунгасан байна.

Гаалийн хяналтын бүсийн стандарт, шаардлагыг хангасан талбайн багтаамж 50 мянган тонн төмрийн хүдэр нөөцлөх хүчин чадалтай. Тус бүр 27 вагон, нийт 54 вагон нэгэн зэрэг тавьж, ачилт хийх хүчин чадал бүхий 2 замтай. Авто пүү 150 тонны хүчин чадалтай, 200 тонны хүчин чадал бүхий вагон пүүгээр ачаагаа пүүлж байна.

Харуулын 2 байр, авто пүүний 1, вагон пүүний 1, талбайн мастер, экспедиторын ажлын 1 байруудтай.

Гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр нь хангасан ажлын байр гаргаж гаалийн бүрдүүлэлт хийх, талбайг хянах 2 компъютертэй өрөөг тохижуулсан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь өөрийн эзэмшлийн вагон парктай болох зорилгын дагуу 2017 онд ОХУ-аас хагас ачааны 400 вагон худалдан авч, тээвэрлэлтэнд оруулснаар хяналтын бүс дэх ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн.

Мөн хяналтын талбайг хянах 11 камерийг шинэчлэн суурилууж, Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв болон Дарханы гаалийн газраас телекамераар хянах боломжтойгоор Genetec системд холбогдсон.