Мэдээ, мэдээлэл

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас байгууллагын шинэчлэл, гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургалт мэдээллээр хангах, санал хүсэлтийг авах зорилгоор “Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг  11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

2020-11-09 16:02:32 Дэлгэрэнгүй

image

Тус Гаалийн газар нь гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН,Б-ын төлөөлөлтэй  “Гааль-Бизнес”-ийн зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар ГЕГ-ын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-аар шинээр зохицуулагдах болсон “өөрийн үнэлгээний хуудас”-ыг хэрхэн бөглөх. Үүний тулд үйл ажиллагаандаа журмын хэрэгжилтийг хангаж ажиллахад асуух, тодруулах зүйлс, түүнд тавигдах шаардлагын хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

2020-05-14 10:42:19 Дэлгэрэнгүй

image

Монгол Улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь гаалийн газраас санаачлан Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн Хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Тагнуулын Хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр онол практикийн бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон сонирхогч нарын дунд нээлттэй зохион байгууллаа.

2019-10-28 14:26:45 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас 2019 оны 08-р сарын 24-ны өдөр “ГААЛЬ-БИЗНЕС” хамтарсан уулзалт зохион байгуулав. Дархан-Уул аймгийн МХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний орлогч дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 25 байгууллагын төлөөлөл оролцлоо.

2019-08-26 15:55:52 Дэлгэрэнгүй

image

Тус газар нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, тус газрын нийт албан хаагч, ажилтны 0-18 насны хүүхдүүдийг хамруулан баярыг тэмдэглэх, хүүхэд бүрийг эцэг эхтэйгээ хамт баярлах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн авъяасыг хөгжүүлэх, дурсамж үлдээх зорилгоор баярын үйл ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нийт 40 хүүхдийн дунд зохион байгуулсан.

2019-06-05 12:08:28 Дэлгэрэнгүй

Шилэн данс

Төсвийн нэр Огноо
Орлогын төлөвлөгөөний биелэлт 2020-10-31 Харах
Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2020-10-31 Харах
Орлогын төлөвлөгөөний биелэлт 2020-09-30 Харах
Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2020-09-30 Харах