Мэдээ, мэдээлэл

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас байгууллагын шинэчлэл, гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургалт мэдээллээр хангах, санал хүсэлтийг авах зорилгоор “Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг  11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

2020-11-09 16:02:32 Дэлгэрэнгүй

image

Тус Гаалийн газар нь гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН,Б-ын төлөөлөлтэй  “Гааль-Бизнес”-ийн зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар ГЕГ-ын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-аар шинээр зохицуулагдах болсон “өөрийн үнэлгээний хуудас”-ыг хэрхэн бөглөх. Үүний тулд үйл ажиллагаандаа журмын хэрэгжилтийг хангаж ажиллахад асуух, тодруулах зүйлс, түүнд тавигдах шаардлагын хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

2020-05-14 10:42:19 Дэлгэрэнгүй

image

Монгол Улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь гаалийн газраас санаачлан Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн Хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Тагнуулын Хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр онол практикийн бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон сонирхогч нарын дунд нээлттэй зохион байгууллаа.

2019-10-28 14:26:45 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас 2019 оны 08-р сарын 24-ны өдөр “ГААЛЬ-БИЗНЕС” хамтарсан уулзалт зохион байгуулав. Дархан-Уул аймгийн МХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний орлогч дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 25 байгууллагын төлөөлөл оролцлоо.

2019-08-26 15:55:52 Дэлгэрэнгүй

image

Тус газар нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, тус газрын нийт албан хаагч, ажилтны 0-18 насны хүүхдүүдийг хамруулан баярыг тэмдэглэх, хүүхэд бүрийг эцэг эхтэйгээ хамт баярлах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн авъяасыг хөгжүүлэх, дурсамж үлдээх зорилгоор баярын үйл ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нийт 40 хүүхдийн дунд зохион байгуулсан.

2019-06-05 12:08:28 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймгийн МХГ-ын  Цөмийн болон цацрагын хяналтын улсын байцаагч Ч.Саранчимэг 2019 оны 03-р сарын 11-ны өдөр “Ионжуулагч цацрагийн тухай” ажлын байрны сургалт, Рентген аппаратын орчин ажиллах аюулгүй ажиллагааны талаар Гаалийн улсын байцаагч нарт мэдээлэл хүргэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөгөө өгөв.

2019-03-25 11:52:28 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын  2019 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “ГААЛЬ БИЗНЕС” хамтарсан уулзалтыг 2019  оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Уулзалтанд УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний ачаа тээвэр хариуцсан дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 21 байгууллагын төлөөлөл оролцсон.

2019-03-22 12:19:04 Дэлгэрэнгүй

image

 “Глоб интернэшнл төв”-өөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, “Хүний эрхийн дэмжих бүлэг” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалт 2019 оны 03-р сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо.

2019-03-18 16:16:13 Дэлгэрэнгүй

image

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг угтан Дархан-Уул аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан спортын тэмцээндтамирчид 2019 оны 03-р сарын 01-15-ны өдрүүдэд марштактик, буудлага, туухай өргөлт, гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, шатар, даам, хөл бөмбөг, ширээний теннис, биллиард гэсэн нийт 12 төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо.

2019-03-18 16:12:25 Дэлгэрэнгүй

image

Гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймаг дахь гаалийн газар, Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас жил бүр ажлын туршлага солилцох, хамтарсан уулзалт, спортын нөхөрсөг тэмцээнийг  уламжлал болгон  6 дахь жилдээ зохион байгуулж  байна.

2019-03-05 11:08:44 Дэлгэрэнгүй