САНГИЙН ЯАМ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦАХИМААР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
2022-03-01 11:07:59
Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам болон Гаалийн байгууллагаас
олгодог 9 төрлийн тусгай зөвшөөрлийг
цахим хэлбэрт шилжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Гаалийн хяналтын бүс
тогтоох;
2. Тээвэрлэгч
байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.
3. Түр агуулахын зөвшөөрөл олгох;
4. Гаалийн баталгаат
агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
5. Гаалийн баталгаат
үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
6. Гаалийн баталгаат
үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
7. Гаалийн баталгаат
барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
8. Татваргүй барааны
дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
9. Гаалийн тусгай бүсийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;