Сургалт

image

Татварын Ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийн шинэ зохицуулалтаар Дархан-Уул аймаг дахь Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Гантөмөр Гаалийн газрын албан хаагчдад 2020 он 06 дугаар сарын 09-ний өдөр сургалт зохион байгуулсан.

2020-06-10 11:01:44 Дэлгэрэнгүй

image

“Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайханыг урьж 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Гаалийн газрын ажилтан, албан хаагчдад сургалт, мэдээллийг зохион явууллаа.

2020-06-10 11:00:17 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын зуучлагч 3 байгууллагын 4 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд 2020 оны 06 дугаар сарын 3-ны өдөр, Хандгайт салбарт 2 зуучлагч байгууллагын 3 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ГУБ Я.Оюундэлгэр сургалт зохион байгуулсан.

2020-06-04 10:45:11 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Д.Өнөрцэцэг “Хуванцар сав, түүний хор уршиг нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтаар хуванцар сав, түүний хор уршиг, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн тухай болон хууль эрх зүйн орчны талаар мэдлэг олгосон сургалт боллоо.

2019-09-01 15:51:06 Дэлгэрэнгүй

image Дархан-Уул аймаг дахь гаалийн газар 2019 оны 08-р сарын 24-ны өдөр ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтэсээс Эрсдлийн удирдлага, Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагаа, Гаалийн итгэмжлэл олгох журмын талаар сургалт зохион байгуулж, Гаалийн эрсдлийн удирдлагад суурилсан хяналтын зарчим, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөхөд  гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, эрсдэл тооцох системд суурилсан гаалийн шалгалтын түвшний талаарх цаг үеийн мэдээллийг байцаагч нарт өглөө.

2019-08-26 15:48:13 Дэлгэрэнгүй

image

"Гаалийн хяналт шалгалтад рентген тоног төхөөрөмж ашиглах, албан хаагчийн рентген дүрсийг уншиж таних, дүн шинжилгээ хийх"  ажлын байрны сургалтыг 2019 оны 06-р сарын 13-ны өдөр Улс хооронд шуудан илгээмжийн газрын гаалийн улсын байцаагч  C.Болдбаатар сургалтын танхимд онол, практик хослуулсан үр дүнтэй сургалт зохион байгуулсан.

2019-06-17 14:05:03 Дэлгэрэнгүй

image

Сургалтыг Дархан-уул аймгийн Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн  Дархан  дахь салбарын Ангаах Ухааны Сургуулийн  багш Д.Алтайхүүг  /Достор(PhD) дэд профессор/  урьж “ЁС ЗҮЙН ҮНЭЛЭМЖ БА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” сэдвээр сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 30 өдөр тус газрын сургалтын танхимд зохион байгуулсан.

2019-06-03 12:03:27 Дэлгэрэнгүй

image

Терроризмтой тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл нь 2019 оны 05-р сарын 28-ны өдөр төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр онол практикийн сургалтыг зохион байгуулахад Дархан дахь гаалийн газраас ГУАБ Т.Энх-Амгалан, ГУБ Д.Сэлэнгэ нар оролцлоо.

2019-06-03 12:01:57 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 сарын 09-ны өдрийн 1/232 дугаар албан тоотын хүрээнд  Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд Гаалийн улсын байцаагч Я.Оюундэлгэр “Онцлог нэрийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх” сэдвээр сургалт хийн,  шаардлагатай мэдээлэл,  зөвлөмж өглөө.

2019-05-13 12:00:06 Дэлгэрэнгүй

image

Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар, Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төвөөс 2019 оны 04-р сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулсан  архивын улсын үзлэгт бэлтгэх, архивын ажилтныг мэргэшүүлэх сургалтанд тус газрын архивын эрхлэгч Б.Оюунтуяа хамрагдаж, туршлага солилцсон.

2019-04-25 11:58:38 Дэлгэрэнгүй